Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн хашааг буулгах арга хэмжээ авч байна

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зохион байгуулж буй "Хариуцлагатай газрын харилцаа" аян үргэлжилж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн "Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар зарим арга хэмжээний тухай" А/367 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын колонкийн ард төв зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хашааг буулгах, шаардлага хүргүүлэх, газрын зөрчил арилгах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)