Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа

АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авснаар 10 дараалан (дөрөвт нь хүнд цохилт) ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв.

Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна.

Харин Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)