Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20 см цасан бүрхүүл тогтсон. 

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20 см, Бөмбөгөр 16 см, Бууцагаан, Хүрээмарал 12 см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9 см, Өмнөговийн Даланзадгад 6 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5 мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2 мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5 мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7 мм, 27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19 мм бороо, нойтон цас орсон байна.

Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8 мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3 мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20 мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2 мм, Өмнөговийн Ханбогд 19 мм, Архангайн Цэцэрлэг 18 мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)