"Багануур" ХК Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг баримтлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Шинэ коронавирусын халдвар, цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй энэ цаг үед " Багануур " ХК Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг баримтлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Уурхайн гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, ажиллагсдад заавар зөвлөмж өгөх, урьдчилан сэргийлэх талаар бүхий л чиглэлд ажлын тусгай горимд шилжин ажилласаар байна. Мөн уурхайн хэлтэс нэгжүүд ч энэ тал дээр санаачилга гарган нэвтрүүлж байна.

" Багануур " ХК-ний Гамшгаас хамгаалах штаб 2020 оны 3 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шалган нэвтрүүлэх байраар нэвтэрч буй ажилчид болон зөвшөөрлийн дагуу нэвтэрч байгаа иргэдийн биеийн халууныг зайнаас халуун хэмжих багажаар хэмжин нэвтрүүлж байна.

Та бүхэн өөрийгөө болон гэр бүлээ халдвар авахаас урьдчилан сэргийлж гараа тогтмол угааж, гар халдваргүйжүүлэгчээр ариутган амны хаалтаа тогтмол зүүж ажиллахыг уриалж байна.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай