Монгол улсын эдийн засагт коронавирусийн тархалт хэрхэн нөлөөлж байна вэ?

Коронавирус /Covid-19/-ийн дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг танилцуулъя.

Монгол Улсын 2020 оны эхний 2 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11.2 хувь, улсын төсвийн орлого 11.7 хувь, экспорт 29.5 хувиар, импорт 10.4 хувь, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 хувь, агаарын тээврийн орлого 21.7 хувиар тус тус буурчээ.

Харин улсын төсвийн зарлага 42.7 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай