Египетийн парламентийн гишүүнийг хээл хахуулийн хэргээр баривчилжээ

Egypt today . Египетийн Захиргааны хяналтын газраас даваа гарагт нийслэл Каир хотод хэрэгжих төсөлд зөвшөөрөл олгохдоо үл хөдлөх хөрөнгийн нэгэн компаниас 300.000 египет фунт (19.070 ам. доллар) хээл хахууль өгөхийг шаардаж авсан асуудлаар парламентийн гишүүнийг баривчилсан байна.

Парламентийн гишүүн Гамал Аль-Шейх нь “Next Home” компанийн 7.5 сая орчим египет фунт (477.447 доллар)-ийн өртөгтэй өрөмдлөгийн ажлын горимыг хөнгөвчилсөн хэмээн төрийн албан хаагчтай холбоотой асуудлыг шалгах чиг үүрэг бүхий Захиргааны хяналтын газраас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Өнгөрөгч ням гарагт Гамал Аль-Шейхийг мөрдөн шалгах, хуульд заасан арга хэмжээг авахыг зөвшөөрсөн шийдвэр парламентаас гаргахаас өмнө тэрээр гишүүний халдашгүй эрхтэй байсан юм.

Үндсэн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар парламентын гишүүнийг парламент зөвшөөрөл олгоогүй нөхцөлд гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчлахаас бусад тохиолдолд ямар нэгэн эрүүгийн хариуцлагад холбогдуулан шалгах, баривчлах боломжгүй байдаг.

Ерөнхий Прокурорын шийдвэрт үндэслэн Захиргааны хяналтын газар дээрх компанийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн компаниас 1.5 сая египет фунт (95.489 доллар)-ийн хээл хахууль авсан Каир хотын Мугаттам дүүргийн хэд хэдэн албан тушаалтнуудыг баривчлах тогтоол өмнө нь гаргасан юм.  

Энэ оны 1 дүгээр сард Захиргааны хяналтын газраас хээл хахууль авсан хэрэгт буруутган Татварын газрын дарга Абдел Азим Хуссейнийг баривчлах шийдвэр гаргаж байсныг мөн тус улсын хэвлэлээр мэдээлж байсан. 

Албан ёсоор бичигдсэн уулзалтын тэмдэглэл болон түүний утасны ярианд хяналт хийх замаар Хуссейныг хээл хахуульд мөнгө, бэлэг хүлээн авсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогоосон.

Тус улсын Ерөнхийлөгч Абдель Фатта Ал-Сиси[3] аливаа хэрэг, зөрчил, ялангуяа авлигыг таслан зогсоох зорилгоор төрийн байгууллагуудад хатуу арга хэмжээ авч байхыг удаа дараа мэдэгдэж байсан. 

Мөн 2018 оны 7 дугаар сард тус байгууллагаас тус улсад хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг нэвтрүүлэхийн тулд хээл хахууль авсан асуудалд Гаалийн газрын даргыг баривчилж байсан юм.

Эх сурвалж: https://www.egypttoday.com/Article/1/82466/Egyptian-Parliament-member-arrested-on-bribery-charges

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)