Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдэд арга хэмжээ авлаа

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 5 түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж үйлчилгээ үзүүлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээг 5 иргэнд авч, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй газарт худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан зөрчилд арга хэмжээ авахуулах талаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд албан бичиг хүргүүлэн ажиллажээ.

НМХГ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)