Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.26/ хийж байна.

Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлалаа.

"Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.

Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай