Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавируний халдвартай тохиолдол илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улс халдвар тархах эрсдэл өндөр улс орны тоонд орж байгаа тул иргэд та бүхэн хувийн дэглэм сайтар сахиж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,126 иргэн, ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай