Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газартай хамтарч тус дүүрэгт барилга угсралтын ажил явуулж байгаа 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад барилгын ажилчид болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, барилгын гадна түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайн болон зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.   

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)