Ч.Уранхолбоо "Найрамдал"-ын элч боллоо

 

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану олон улсын “Найрамдал” төвийн элч боллоо. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа “Найрамдал’’-ын элч боллоо.

Таван хөөрхөн охины маань хувьд насан туршийн дурсамж бэлэглэх эрхэм хүндтэй үүргийг ээж нь авч явах боллоо. Залуу хүний хувьд нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлан үргэлж шинэ залуу үе, хүүхэд, нийт гэр бүлүүдийнхээ сайн сайхны төлөө зүрх сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй байх чин хүслийг минь олж харсан “Найрамдал” зуслангийнхаа нийт хамт олондоо талархал илэрхийлье.

“Найрамдал”-ын элч болсноор хүүхэд, өсвөр үеийнхний төлөөх сайн сайхан үйлсийн төлөө нэгдэн ажиллахаас гадна цаашид хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол, хөгжил оролцоог хангахад чиглэсэн олон сайхан үйл ажиллагааг “Хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ” уриатай хамт олонтой хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна гэжээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)