Я.Буянжаргал: Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байна. Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа.

Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэлтэй 7, бусад эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэдэд тусламжаа цаг тухайд нь үзүүлж байгаа" гэв. Мөн тусгаарлагдсан иргэдийн талаар, "Өрөө жижиг, хоол амтгүй байна, нохойн хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна зэрэг гомдол гаргаж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаагаа зогсоомоор байна. "COVID-19" бол дэлхий нийтийг хамарсан цар тахал.

Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн, иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Энэ бол Монгол Улсын бүх иргэдийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай." гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай