Байгалийн хийн хоолой барих төслийн ажлын хэсгийг шадар сайд Ө.Энхтүвшин ахална

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.124.129)

    2020-04-03

    МАШ ТОМ АЖИЛ. ХЭРЭГЖВЭЛ МАНАЙ УЛСАД ҮНЭХЭЭР АШИГТАЙ. Ө.ЭНХТҮВШИН ШАДАР САЙД АХАЛСАНД БАЯРТАЙ БАЙНА. ТЭР ДААЛГАСАН АЖЛЫГ ХИЙСЭН ШИГ ХИЙДЭГ ХҮН ШҮҮ.