Тэмцээнд оролцоод эх орондоо ирж чадахгүй 40 хонож байна гэв

Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусийн улмаас улс орнууд дотоодын болоод гадаад нислэгүүдээ зогсоон хилээ хаагаад байгаа билээ. Харин зарим улсууд өөрсдийн иргэнээ эх орондоо авчирахын тулд тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа.

Манай улс ч мөн энэ төрлийн нислэг үйлдэн гадаад улсаас иргэдээ эх орондоо төвлөрүүлэх ажлыг тодорхой шатлал, шаардлагын дагуу баримт материал бүрдүүлэн авчирч байгаа билээ. Тэгвэл энэ нислэгт багтаж чадалгүй гадаад улсад сар гаруй хугацаатай саатаад буй бяцхан тамирчдын эцэг, эхчүүд Улсын онцгой коммист хандан ил захидал илгээжээ. 

2020 оны 16 хүртлэх насны "Fed Cup" тэмцээн Индонез Улсад зохиогдож, уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 3 тамирчин 1 дасгалжуулагч оролцон, хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ.

Харамсалтай халдварт өвчин гарсантай зэрэгцэн буюу 2-р сарын 25-ны өдөр өндөрлөсөн тэмцээнээс хойш манай тамирчид эх орондоо ирж чадалгүй Индонез улсад 40 хонож байна.

Г.Есүгэн, Ч.Маралгоо, Х.Номин нарын гэр бүл, эцэг эхчүүд

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.161.14)

    2020-04-01

    хорио цээртэй үeд юу тэмцнэн амь нас хэрэгтэй юу алт мөнгө төмөр хэрэгтэй юу