Зөвшөөрөлгүй архи,согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоолоо

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар Баянзүрх  дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3-70 тоотод байрлах “Түрүүний гол” ХХК-ийн “Даян” хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, зөвшөөрөлгүй худалдаалж байсан архи, шар айргийг хураан авч, Цагдаагийн III хэлтэст холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)