Бугын эврийг их хэмжээгээр хадгалж байсан этгээдүүдийг илрүүллээ

Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүллээ.

Мөн тус сумын иргэн Ө өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг тус тус хадгалж байсныг үзлэг хийж, хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)