Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.02-НЫ 11:00 ЦАГ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.02/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад коронавируст (COVID-19 халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
- Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 14 бөгөөд түүнээс 2 нь эмчлүүлж, бүрэн эдгэрснээр гэрийн тусгаарлалтанд шилжээд байна.
- Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд хоёулаа уушгины хатгалгаа өвчний оноштой байна.
- Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 14 хоногийн тусгаарлалтанд байсан учраас ойрын хавьтал байхгүй байна.
- Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь
Турк, Солонгос, Энэтхэг улсад зорчиж ирсэн иргэн бөгөөд ойрын хавьтал бүхий 2 хүнийг мөн тусгаарлалтанд шилжүүлсэн байна.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өмнө нь зорчиж ирсэн, зохих хугацаанд тусгаарлагдсан 26 иргэнийг өнөөдөр ХӨСҮТ-ээс гаргаж, гэрийн тусгаарлалтанд шилжүүлж байна.
- ХӨСҮТ /192/, Цэргийн төв эмнэлэг /42/, Замын-Үүд /32/ болон тандалт, судалгаанд хамрагдсан /5/ иргэн буюу нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2171 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
- ХӨСҮТ тусгай үүргийн онгоцоор зорчиж ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж, нийт 74 хүн хүлээн авахад бэлэн болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай