Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

     Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)