Дэлхийн 188 улсад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна

2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 91.3 хувь буюу 1.576.021.818 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна.

Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 140.453.937 хүүхэд, залуус хөл хорионд оржээ. Дэлхийн хэмжээнд нэг тэрбум 716 сая хүүхэд, залуус танхимын сургалтад хамрагдахгүй байна гэж ЮНЕСКО-гийн цахим хаягт нийтэлжээ. 

Эх сурвалж: БСШУСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)