Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн захиалгын талаарх мэдээллийг 7019-1515 утсаар лавланa

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс Дэлхийн улс орнуудад тархаад буй “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй хоёр метрээс багагүй зайнд харилцах хязгаарыг тогтоолоо.

Мөн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн Дүнжингарав, Драгон төвийн "Нийслэлийн үйлчилгээний нэг цэг"-т байрлах салбарт ажиллаж байгаа алба хаагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн захиалгын талаарх мэдээллийг 7019-1515, Монгол шуудан ХК-ний 7007-8980 дугаарын утсаар лавлан  гэрийн хаягаар хүлээн авах талаар иргэдэд зөвлөгөө өгөх юм.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)