Барилгын стандартын шаардлагыг хангахгүй барилгын компанид мэдэгдэл хүргүүллээ

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гүйцэтгэгч “Тиратур” ХХК-ийн барилгын хашаа нурсан нь UCS0001-01:2019 стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 02-01/1050, “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” 02-01/445 тоот  мэдэгдлүүдийг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын гүйцэтгэгч “Арц суварга” ХХК, “Мөнгөн элсний шим” ХХК-иудын барилгын хашаа нурсан нь UCS0001-01:2019 стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 02-01/1050, “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” 02-01/445 тоот  мэдэгдлүүдийг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй  “Бэрэн групп” ХХК-ийн барилгын хашаа нурсан нь UCS0001-01:2019 стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 02-01/1050, “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” 02-01/445 тоот  мэдэгдлүүдийг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)