Хамгийн халуун зун байна

АНУ-ын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун тохиох гэж байна. Хөл хорионы ачаар агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгаа ч агаар мандалд аль хэдийн тарсан хүлэмжийн хийнээс болоод агаарын хэм өсч байна хэмээн цаг уурч эрдэмтэд үзэж байгаа аж.

Хэрвээ 2020 он өмнөх хамгийн халуун жил болох 2016 оныхоос илүү халахгүй байлаа ч түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун таван жилийн тоонд бичигдэж үлдэх гэнэ.

 

“Энэ жил хүлэмжийн хийн ялгаралт багасах хэдий ч концентрацийн хувьд өссөөр байх төлөвтэй байна. Тиймээс хүлэмжийн хий буурсан нь бидэнд бодитоор бараг анзаарагдахгүй. Хүн төрөлхтөн коронавирусээс сурсан зүйлээ цаашид хэрэгжүүлж илүү байгальд ээлтэй болох хэрэгтэй” хэмээн Оксфордын их сургуулийн цаг уур судлаач Карстен Хаустейн ярьжээ.

 

 

Мөн "The Met” оффис 2020 он хамгийн халуун жил болох магадлал 50 хувьтай байна хэмээн мэдээлсэн байна. Бас НАСА өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэж 2020 оны агаарын хэм 2016 оныхоос илүү гарах магадлал 60 хувьтай хэмээжээ.

Эрдэмтэд дэлхийн цаг агаар сүүлийн жилүудэд тасралтгүй өссөөр байгаад санал нийлж байгаа билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар өдгөө хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн гурван сая жилд байгаагүй хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнээс шалтгаалан газар дээрх агаарын дундаж гурван хэмээр нэмэгдэж, далайн түвшин 15 метр дээшилсэн аж.

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • irgen (31.165.215.200)

    2020-05-02

    delhiin ornuudiin baigaliin baigaagui yzegdlyyd ih bolj baigaa, evropod syyliin 3 jil gan bolson …odooch yu bolohiig taahad berh baina shyy

  • Зочин (202.9.46.215)

    2020-05-01

    Монгол улсын газар нутаг дэлхийн хамгийн эмзэг эрс тэрс уур амьсгалтай бүст байршдаг учраас дэлхийн дулааралд хамгийн их өртөж цөлжиж хур бороо орохгүй ган гачиг нүүрлэж байна.

  • Мөнх тэнгэрийн хүү (59.153.84.139)

    2020-05-01

    Диваажингийн орон Монголд хэт халуун болохгүй, газар хөдлөхгүй, цунами болохгүй, хар салхи гарахгүй,өвчин тахал дэгдэхгүй, нийтийг хамарсан үер, галын аюул гарахгүй. Ийм сайхан эх орноороо бүгдээрээ бахархаж, хайрлаж,эвтэй найртай,элбэг дэлбэг, эрүүл энх аз жаргалтай амьдарцгаая. Түрхэн хугацаанд төр бугшсан урвагч, луйварчид , хулгайч нарыг төрөөс зайлуулж хийсэн муу үйлийнх нь үрийг эдлүүлж муу бүхнээсээ үүрд ангижирч өргүй өвчингүй энхжин жаргацгаая

    Зочин (59.153.84.139)

    2020-05-01

    Монгол улсын газар нутаг дэлхийн хамгийн эмзэг эрс тэрс уур амьсгалтай бүст байршдаг учраас дэлхийн дулааралд хамгийн их өртөж цөлжиж хур бороо орохгүй ган гачиг нүүрлэж байна.