“Эмчээ хайрлая” талархлын давлагаа эхлүүлэхийг ард түмэндээ уриаллаа

Эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон эмч, мэргэжилтнүүд “Эмчээ хайрлая” талархлын давлагаа эхлүүлэхийг ард түмэндээ уриаллаа.

Тэд “Эх орон ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг умартан аюулт вирусийн эсрэг эрдэм мэдлэг, оюун ухаан ухаан, ур чадвараар нухчин дарж, Монгол хүн бүрийн эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын дэглэмд ажиллаж байгаа бүх хүмүүст урам хайрлаж, ард түмэн тань хамт шүү гэдгээ илэрхийлэн, 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн COVID-19 вирусийг дэлхий нийтээр ялан дийлэхийг бэлгэдэж, өдөр бүр морин цаг эхлэх 11.40 цагт иргэн бүр өөрийн байгуу газартаа нэг минут алга ташихыг уриалж, талархлын давлагааг эхлүүлж байна.



Энэ бол эмчээ хайрлаж, дэмжиж, ард түмэн бүр хамт гэдгийн илэрхийлэл тул хүн бүр идэвхтэй, сэтгэлтэй оролцоно уу! хэмээн эмч нарын төлөөлөл ард түмэндээ уриалж, нэг минутын турш алга ташиж, мэргэжил нэгтнүүддээ талархал илэрхийллээ. ​

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.121.147)

    2020-05-14

    Эмч нартаа талархалгүй яах вэ. Тэгэхдээ лав ийм байдлаар биш. Хойд Солонгос биш шүү дээ бид. Арай л дэндүү шог бна. 11.40 болонгуут л алга ташаад унахаар мэдрэл муутай хүн бна гэж бодох байлгүй дээ.

  • Зочин (202.9.47.1)

    2020-05-12

    Өөрийн хариуцсан ажлыг маш сайн чанартай,сэтгэлтэй хмй тэр чинь л дэмжлэг болно, дэмий хоосон үзүүлбэрийн л хэрэг алга, хайран цаг

  • zochin (202.55.188.84)

    2020-05-10

    Sarmagchin shig gadniihniig duuriahaa bolimoor ym. Zugeer l ajildaa anhaarch ajilla. Bainga Emch nar ta nariin tuluu noir hoolgui uhen hatan zutgej baina geed baih chini ih shanalgaatai baina shuu.