Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгоно

Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.

“Монгол Улсын Засгийн газар COVID-19-ыг тархаахгүй байх тал дээр үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тохиолдлын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа төдийгүй ирээдүйд гарч болзошгүй халдварт өвчний тархалт болоод нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын эрүүл мэндийн салбар эмзэг хэвээр байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэллээ. Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төсөлд олгож буй энэхүү нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн гол тоног төхөөрөмжүүдийг сайжруулах бөгөөд ингэснээр ирээдүйд гарч болох аливаа эрсдэлт нөхцөл байдалд бэлтгэлтэй байх, халдвар гарсан тохиолдолд түүнийг тархаахгүй байлгах зэрэгт чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв. 

Халдварт өвчин тархаж эхэлсэн энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс Засгийн газар вирусын халдварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт тархаахгүй байх талаар хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зөвхөн гадны улс орнуудаас ирсэн иргэдээс халдварын тохиолдол илэрсэн бөгөөд тооны хувьд ч харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын тооцоолж буйгаар гадаад улс орнуудад 150,000 гаруй Монгол иргэд оршин суугаа бөгөөд тэгдээрийн 9,900 орчим нь халдварын тархалт өндөртэй байгаа улс орнуудаас эх орондоо нэн даруй эргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байна.

Улсын нийт хүн амын 20 хувь (772,000 гаруй иргэн) нь COVID-19-ын халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээн Засгийн газар тооцоолсон байна. Үүний дотор ахмад настан болон архаг хууч өвчтэй хүмүүс нэн эмзэг бүлэгт хамаарч байна. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах өвчтөний тоо огцом өсөх тохиолдолд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийн дутагдал үүсэхээр байна. Тиймээс өвчлөлийг тандан судлах, оношлох тогтолцоог сайжруулаагүй нөхцөлд Монгол Улс COVID-19-ын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх болон нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй орны тоонд байсаар байна.

Халдварт өвчин тархаж эхэлсэн энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс Засгийн газар вирусын халдварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт тархаахгүй байх талаар хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зөвхөн гадны улс орнуудаас ирсэн иргэдээс халдварын тохиолдол илэрсэн бөгөөд тооны хувьд ч харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын тооцоолж буйгаар гадаад улс орнуудад 150,000 гаруй Монгол иргэд оршин суугаа бөгөөд тэгдээрийн 9,900 орчим нь халдварын тархалт өндөртэй байгаа улс орнуудаас эх орондоо нэн даруй эргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байна.

АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн санхүүжилтийг 2012 оны арванхоёрдугаар сард анх баталсан бөгөөд цус сэлбэлтийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн халдвар хамгааллын чадавхыг бэхжүүлэх 38.38 сая ам.долларын өртөг бүхий энэхүү төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг АХБ-аас олгож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 480 мянган ам.долларын хамтарсан санхүүжилтийг уг төсөлд олгосон.

Нэмэлтээр баталж буй санхүүжилт нь улсын хэмжээний хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх, эмнэлгүүдийн COVID-19 халдварыг оношлох, эмчлэх чадавхыг сайжруулах, үүний дотор эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мөн төслийн санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах юм.

АХБ нь цаашид хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох, төсөл хөтөлбөрийн давхацлаас сэргийлэх үүднээс эрүүл мэндийн салбарын гадаадын зээл тусламжийг зохицуулах хороогоор дамжуулан хөгжлийн бусад түнш байгууллагуудтай нягт уялдаатай ажиллах болно.

Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас АХБ Монгол Улсад хэд хэдэн төрлийн дэмжлэгийг үзүүлээд байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард одоо хэрэгжиж буй зээлийн санхүүжилтээс нэн хэрэгцээтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 1.4 сая ам.долларыг дахин хуваарилах шийдвэрийг гаргасан бол гуравдугаар сард халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавх, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан.

Мөн гуравдугаар сарын 26-нд COVID-19-ын эсрэг тэмцэлд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах болон бусад шаардлагатай дэмжлэгт зориулан Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам. долларын буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн АХБ нь Засгийн газрын хэрэгжүүлж буй COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, түүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үйл ажиллагааны багцыг дэмжих зорилготой 100 сая ам.долларын санхүүжилт бүхий мөчлөгийн эсрэг хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)