Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ  байгууллаа.  МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм.  Эрх баригч намынхан  76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан.

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй. Үүнд  нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх   зарчмыг баримталсан. Тус намаас нэр дэвшигчид  ”Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Иеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн  төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхний төлөөллөөс бүрджээ. Мөн Сонгуулийн тухай хуульд  “Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна.  

УИХ-ын  найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү  нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.   

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (202.126.88.70)

    2020-05-21

    Ene neg Zuragchin avgai Shougaa bolichuul yasiin?!!! Daxij gishuun bolno geed muruuduj bgaa bxdaa,,

  • erka (182.160.36.153)

    2020-05-20

    hariutslag gej darga baisan bol ogtsrood boldog ediig helehgui shuud shorond ybuul tegej baij ene uls torluu orj ireh geed baigaa bi chadna gedeg garuudiig hyzgaarlah heregtei tegehgui bol ene uls chni buruu tiishee ybaad bna toriin tushee bolchih um bol hulgai hiij ulsiin mongo iddeg gej oilgood bna shuud shorond ybuuldag bolmoor bna

  • зояин (192.82.78.116)

    2020-05-20

    ард түмнээ мулгууруулах гэрээ

  • МАН-ЫН ГИШҮҮН (122.201.24.69)

    2020-05-20

    МАНАЙ НАМ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ ОРСОН. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ЭЭЛЖИТ ТАРХИ УГААЛТ!

  • (202.179.24.208)

    2020-05-20

    ер нь коммунизмаа дахин байгуулуул яасын, бүх хүмүүсийн өмчийг хураагаад нийтээрээ засаг цаг гэдэг билүү үзэл суртлын нэвтрүүлэг үзээд хүрэлсүхээ магтан дуулаад уйлаад сууж байвал яасан юм. дэлхийн бүх орнуудаар хориг тавиулаад монголчуудаа хөөлгөн энд авцраад бүгдэнд нь хоолны талон өгөөд, орон сууцгүй иргэдийг орон сууцтай иргэдийн сууцанд давхар суулгаад, хувиараа юм хийх гэж оролдуул зөрчлийн хуулиар цаазлаад, нийтээрээ хүрэлсүхийн дүүгийн үйлдвэрүүдэд ажиллаад, хятад гэдэг нэг л улстай харьцаад, интернет тв байхгүй бодох санах ч юмгүй жаргалтай сайхан амьдрая. манай аугаа намчидын бодит мөрөөдөл нь биздээ.