100 сая төгрөгөө өгчихөөд нэр дэвшиж чадаагүй хүмүүс нэг ч төгрөг ч эргүүлж авахгүй

АН-ын хувьд УИХ-ын  сонгуульд нэр дэвших горилогсоддоо 100 сая төгрөгийн дэнчин тулгасан билээ. Энэ мөнгийг төлчихвөл нэр дэвших мандатаа авна гэж ойлгосон хүмүүс АН-ын дарга С.Эрдэнэд дээрх мөнгийг нь өгсөн. Мөнгөтэй нэгэнд нь 100 сая төгрөг асуудал биш болохоор үүнээс ч илүүг хандивласан юм билээ. Харин бэнчин муутай нь өр зээл тавин байж арай гэж их мөнгөний болзлыг нь хангасан нь нууц биш болсон. 

Энэ их мөнгийг цуглуулж өгчихөөд, тойргийн гадна үлдсэн хүмүүс их л гомдолтой байгаагаа ээлж дараалан мэдэгдэж, сошиалаар намын дарга нараа “алж”өгч  байна. Мөнгөө буцааж нэхэмжлэх ч хүмүүс байна. Харин тэдний өгсөн мөнгийг эргүүлж өгөхгүй гэдгийг АН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авахын тулд тушаасан 100 сая төгрөг бол дэнчин биш намын үйл ажиллагаанд зарцуулагдах татвар юм. УИХ-д нэр дэвших эрх авч чадаагүй намын гишүүдэд уг мөнгийг буцаан олгохгүй” гэв. Нэр дэвшүүлнэ гэж 100 сая төгрөг авчихаад, хулхидсаныг нь хууран мэхлэлт л гэж томьёолохоос өөр яах билээ. Хэрвээ нэр дэвшихгүйгээ мэдсэн бол 100 сая төгрөг бариад очих тэнэг хүн байх уу?

Тэгээд ч татварыг УИХ тогтоодог болохоос биш аль нэг улстөрийн хүчин  дур зоргоороо татвар тогтоох тухай ойлголт байж болох уу?

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.69.120)

    2020-05-20

    өө хөөрхий