Зөөврийн амьсгалын 20 ширхэг аппаратыг нийлүүлнэ

Эрүүл мэндийн яам Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын  бэлэн байдлыг хангах талаар бодлого төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Ажлын явцын талаар өнөөдөр хэлэлцлээ.

Тус яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-од 106 мянган PCR оношлуурын нөөц бүрдүүлж байгаа тухай мэдээлж 44 мянган оношлуур нэмж авах талаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт илгээсэн  мөрөөр хийгдэж байгаа ажлын талаар Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийж,  ХБНГУ-д эх орноо төлөөлөн суугаа элчин сайд Д.Ганбат зөөврийн амьсгалын 20 ширхэг аппарат удахгүй нийлүүлэх болсныг дуулгав.

Коронавируст халдварын үеийн эм, тарианы нөөцийн талаар Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа танилцуулж,  эмчилгээнд бусад улс орнуудад хэрэглэж буй  эм тариа ашиглаж байгааг дурдлаа.  Цаашид вирусийн эсрэг эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд Хятад, Япон, Орос, Пакистан, Энэтхэг зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, богино хугацаанд үр дүнтэй  эмчлэх эм тарианы нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа тухай танилцууллаа. Эрүүл мэндийн яам, эмнэлзүйн зөвлөх баг, эмч мэргэжилтнүүдээ оролцуулан БНХАУ-ын КОВИД-19-ийн эмчилгээний талаар туршлага судлах онлайн сургалтыг явуулж байна.  Ирэх 7 хоногт эмнэлгийн тоног төхөөрөмжийн танилцуулга хийгдэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)