51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй байна

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой байдаг. АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна.

Энэ талаар АТГ “Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ. Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)