Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам ашиглалтад орлоо

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатар хотод нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, засварын ажлууд нь дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн. 

Тэгвэл нийслэлийн Баянгол дүүрэг дэх Тасганы овооноос Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замыг шинэчлэн засварлаж өчигдөрөөс нээгээд байна.  Шинэчилсэн зам нь явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугамтай, дэд бүтцийн ажлыг цогцоор хийжээ. Уг замыг "Улаанбаатар зам засвар, арчлалт"-ын компани 5 дугаар сарын 3-наас эхлэн тавьж гүйцэтгээд байна.    

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замыг 1989 онд тавьснаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгээгүй 30 жил болсон байна.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)