Сурталчилгаа: Амжилт кибер сургууль

Хурдацтай хөгжиж буй техник технологийн эрин зуунд таны хүүхэд хөл тавихад бэлэн үү? Хэрвээ та эргэлзэж байвал хүүхдэдээ багаас нь програм хангамжийн мэдлэгийг олгох зайлшгүй шаардлагатай болжээ. Учир нь дэлхийн эрдэмтэд 10-20 жилийн дараа бүх зүйлсийг электрон системд шилжинэ хэмээн үзэж байна.

Тэгвэл сурагчдадаа код бичих, вебсайт хийж сурах, хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах болон аппликейшн зохион бүтээхийг заадаг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Амжилт” кибер сургууль нь таны хүүхдийг чадварлаг мэргэжилтэн болоход туслах болно. “Амжилт” кибер сургуулийг сонгох ёстой 12 шалтгаан

1. Энэ бол IT, програм хангамжийн 14 жилийн түүхтэй компанийн туршлага дээр суурилсан Монголын хамгийн анхны кибер сургууль юм.

2. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлтэй.

3. Amjilt.com онлайн сургалтын платформ нь суралцах үйл явцыг хөнгөвчилж өгдөг. Таны хүүхэд хүссэн үедээ хичээлээ давтаж, сэргээж үзэж болно.

4. Мэргэжлийн баг хамт олон, туршлагатай багш нартай тул сурагчдын сурах арга барил доголдохгүй.

5. Монголын хамгийн анхны “Мора” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, “Зуузуугийн найзууд” олон ангит 3D хүүхэлдэйн киног бүтээсэн мэргэжлийн график дизайнерууд сурагчдын хичээлийн бэлтгэдэг.

6. Орчин үеийн техник тоног төхөөрөмжийн суурь баазаар хангагдсан.

7. Ирээдүйд програм хангамж, график дизайн, компьютерын шинжлэх ухаан, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөхийг сурагчдадаа зааж ойлгуулж, тэдэнд илүү боломжуудыг нээж өгнө.

8. Практикт суурилсан заах арга барилтай. Өөрөөр хэлбэл таны хүүхэд 1-5-р ангидаа програм хангамжийн суурь мэдлэгийг эзэмшиж, 6-р ангиасаа практикт суурилсан дадлага ажлуудыг хийж эхлэх юм.

9. Сурагчид БНХАУ-ын Хэл шинжлэл, маркетингийн Гуанжоу институт, Энэтхэгийн IT програм хангамжийн Бангалорын институт, Английн Бизнесийн удирдлагын Лондонгийн институтын албан ёсны хөтөлбөрийн дагуу суралцаж, олон улсын сертификаттай төгсөнө.

10. Сошиал маркетинг, гарааны бизнес эхлүүлэх, цахим орчинг хэрхэн зөв ашиглах талаарх ерөнхий мэдлэгийг эзэмшинэ.

11. Сурагчид хичээлээ тарсны дараа орой хүртэл сургууль дээрээ нэмэлт сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Хичээлийн дараах нэмэлт хөтөлбөрүүд үнэ төлбөргүй байдаг.

12. Монгол болон гадаад багш нар хосолсон хөтөлбөрөөр таны хүүхдэд 1-р ангиас нь эхлэн Англи хэлийг заах бөгөөд 6-р ангиас нь Хятад хэлний хичээлийг нэмэлтээр орно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)