МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томилжээ

Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр хуралджээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.

 

МУИС-ИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОЧИРХУЯГ

 

Ажлын туршлага:

 

2013, 2017-2020 он МУИС-ийн дэд захирал

2010-2013 он МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал

1999-2010, 2014-2017 он МУИС-ийн багш, ахлах багш, дэд профессор, профессор

 

Боловсрол:

 

2008 он Доктор, Нагояа их сургууль, Япон Улс

1999 он Магистр, Монгол Улсын Их Сургууль

1997 он Бакалавр, Монгол Улсын Их Сургууль

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • БАГШ (202.9.46.175)

    2020-05-26

    СУИС- ийн захирал нь сэтгүүлч, сургалт эрхэлсэн дэд нь оёдолчин, эдийн засаг эрхэлсэн дэд нь монгол хэлний багш, театрын урлагийн захирал нь лам гээд Сонинтогосын гар хөл болсон, есөн шид нь бүрдсэн хүмүүс урлагийг ухрааж, СУИС-г сульдааж бна. Тэтгэврийн энэ чавганцыг МАН зайлуулаачээ !!!!!!!!!! СУИС- ийн удирдлага тэтгэврийн хоцрогдсон эмээ нараар дүүрсэн