Зуун зуунд мөнхрөх зузаан түүхийн гэрч боллоо

Хонгор нутгийн үүд, хаалга болсон Өлзийт суманд "Сумын төвийн шинэчлэл" төсөл ажилттай хэрэгжиж өнгөрч буй дөрвөн жилд тус сум танигдахааргүй өөрчлөгдсөнийг энэ сумын иргэд ам хуурайгүй ярьж хэлж байгаа юм.
 

Өнгөрсөн дөрвөн жилд манай аймгаас УИХ-д сонгогдсон Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир нар нутаг амьтай сэтгэл зүтгэлээр маш сайн ажиллаж тойрог тойрогтоо томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж чадсантай хэнбэ гуай ч маргах учиргүй аж. Аймгийн удирдлага ч хоёргүй сэтгэлээр холыг харж, хонгор нутгийнхаа хөгжлийг түүчээлэн ажилласныг тодосгохоос өөрцгүй.
 

Зарим хүмүүс улсын төсвөөр хийгдсэн ажлыг гишүүдтэй холболоо гэж шүүмжлэх нь бий.
 

Холбохоос өөрцгүй яагаад гэхлээр тэр их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийх төсөв хөрөнгийг улсын төсөвт суулгаж, аймаг орон нутаг руугаа татаж чадсан хүмүүс бол УИХ-ын гурван гишүүн юм. Улсын төсөвт хөрөнгө санхүүг тусгаж чадахгүй аваас ийм их бүтээн байгуулалт өрнөхгүй бизээ.
 

Өнгөрч буй дөрвөн жилд эхлүүлсэн нэг томоохон төсөл хөтөлбөрийн нэг нь "Сумын төвийн шинэчлэл" төсөл юм.
 

Эл төсөл Хонгор нутагт амжилттай хэрэгжиж Өлзийт сум өнгөө засаж, өөр олон суманд энэхүү жишиг түгэн хэрэгжих нь хамгийн тод үр дүн болоод байна. Сумын төвийн шинэчлэл төслийн нээлт өчигдөр өөдрөг түмний өлгий Өлзийт суманд болов. Энэхүү нээлтэд МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Б.Батцэцэг, аймаг, сумын удирдлагууд, сумын төвийн иргэд өргөн олноороо оролцлоо.

Сумын төвийн төслийн нээлтэд оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, засаг дарга Г.Батжаргал, тус сумын ИТХ-ын дарга С.Гонгор, засаг дарга Д.Цэдэнсодном, уг төслийг хэрэгжүүлэх "Сонголт дизайн" ХХК-ний захирал Н.Сумхүү нар хэлсэн үгэндээ төвлөрлийг сааруулж, төрсөн нутаг усандаа сайхан амьдрахыг "Сумын төвийн шинэчлэл" төсөл бий болгоно хэмээн онцолж байлаа.

Энэхүү нээлт бол "Сумын төвийн шинэчлэл" төслийн түүхийн гэрч болж буйг ч зарим эрхэмүүд онцолж байна. Тиймээ сумандаа сайхан амьдарна гэдэг үнэхээрийн хөгжил дэвшлийн давуу тал төдийгүй энэ зууны томоохон дэвшил ажээ. Зуун зуунд мөнхрөх зузаан түүхийн гэрч бол яахын аргагүй энэхүү "Сумын төвийн шинэчлэл" төсөл юм.

Хонгор нутагт гэгээн түүхийн гэрч болсон энэ мэт олон ажлууд ар араасаа хөврөх буй за...
Давааны цаана даваа бий. Хонгор нутгийнхан минь хичээцгээе...
Нутгийн зон олон эвтэй байх тусмаа ийм амжилтуудыг түүчээлэн хөгжлийн манлайд хүрэх авай...
Сайн цаг наашилсаар, саар бүхэн холдсоор...

П.САНААДАГВА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)