Архангайгаас цэнхэр туг намирахгүй бололтой

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч АН-ынхан Архангай аймагт  оччихсон Булган уулын өвөрт онгод тэнгэр дуудаад бөө буулгаж яваа аж.  Бөө мөргөлөөр сүржигнээд УИХ-д суудал авчихдаг бол сурталчилгаа эн тэр хийж яадаг байна. Шууд л гэртээ гал тахиж байгаад УИХ-д суучхаж болно биз дээ гэх яриа нутгийнхны дунд гарчээ.

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Архангай аймагт АН-аас нэр дэвшигч “Фортуна” Н.Батбаяр, АН-ын УИХ дахь ажлын албаны дарга Д.Золжаргал, П.Мөнхтулга нар ийнхүү сүрийг үзүүлж яваа аж. Багаар ялахын хүслэн ихтэй энэ нөхдүүд уг нь айл тахисан бол оноо авах магадлалтай л байсан юм. Нутгийн зарим хүмүүс АН-ын бие төлөөлөгчдөө хадаг дэлгэж угтах нь битгий хэл сэтгэл дундуур байгаагаа ч нуугаагүй бололтой. Шүтлэгтэй, сүсэгтэй уулаа хамгаалсан уу, эсвэл сүр дуулиан тариагүй ч  өнгөрсөн хугацаанд ажил үйлээ харуулсан нөхдөө дэмжсэн үү энэ УИХ-ын сонгуулиар цэнхэр туг намируулахгүй гэдгээ хэлж баттай хэлээд авсан сураг байна.

Энэ үнэн бол МАН-аас нэр дэвшиж буй гурван залууд орон нутгаа төлөөлж төрийн жолоо атгах боломж дахин ирж байгаа бололтой.    

А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.182.145)

    2020-05-27

    шал онигоотой юмаа ингэж балайрч байхаар идсэн мөнгөнөөсөө онцгой байдлын агзар эмнэлэгт өгмөөр юмаа