Нийт 570 оюутан эх орондоо ирлээ

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирсэн бөгөөд Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотруу явуулж, 21хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)