Нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ

2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших болзлоо хангаад буй УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн шүүхээс хорих шийдвэр гаргав.

Тодруулбал, Н.Номтойбаяр болон найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж ийнхүү шийдвэрээ гаргасан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!” гэжээ.

Тэрбээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшихийн тулд 31,041 гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулаад байсан билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)