Н.Мандах: Н.Номтойбаярыг улс төрийн зорилгоор хорьсон

2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших болзлоо хангаад буй УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодорхойгүй хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын 461-р анги руу авч явсан билээ.

Уг асуудалтай холбогдуулан түүний өмгөөлөгч Н.Мандах сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “Шүүх ийм шийдвэр гаргасан нь цэвэр улстөрийн зорилготой гэж харж байна. Ерөнхийдөө сая гаргасан шүүхийн шийдвэрт  процетурын алдаа гарлаа. Мөн Хан-Уул дүүргийн сонгогчдын эрхэнд халдаж байна шүү дээ. Бид дараагийн шатны арга хэмжээ авна” гэлээ.

Дараагийн шүүх хуралдаан сонгуулийн дараа буюу 06 дугаар сарын 26-нд болохоор товлогджээ.

Хэргийг сануулахад УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү 2019 оны тавдугаар сард Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлээр  худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаад байгаа билээ.

Б.Саран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.12)

    2020-05-28

    Болдог юм болдоголроо л болоо биз.ийм хүн их хурлын гишүүн байсан гээд боддоо.Байнга асуудалд холбогдоно.Яс юман дээр өөрийнх нь буруу.Манайд асуудалд орохоороо эрх чөлөө шудрага бус зүйл ярьж мултардаг жишиг тогтоод удаж бна.Төр бол гул баригчдын бөөгнөрөл биш.