“Дархлаатай Монгол” аяны хүрээнд 500 ширхэг “Салимон” бэлдмэл хандивлав

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хаврын улиралд монгол хүний дархлаа сулардагтай холбогдуулан коронавируст цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын дархлааг үндэсний брэнд болох “Салимон” бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор “Дархлаатай Монгол” аяныг санаачлан эхлүүлсэн билээ.

Тэгвэл тус аяны хүрээнд “Шинэ Анагаах ухаан” их сургуулийн захирал, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага 100 ширхэг “Dr Ambaga” брендийн Салимоныг хандивлаж байгаагаа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Ийнхүү “Дархлаатай Монгол” аянд нэгдсэн Булган, Төв аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, “Эм холбоо” ТТБ, эм зүйчид, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага нар нийтдээ 500 ширхэг “Салимон” бэлдмэлийг хандивлаж байна Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)