Улаанбаатарт үүлэрхэг өдөртөө бороо орохгүй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

 бороо, нойтон цас орж, говь, талын  нутгаар сэрүүсч салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун  хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон  Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)