Бага насны хүүхдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж”

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ,  Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран  бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар хөгжүүлэн, олон нийтэд хүргэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)