Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч 5 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шат руу шилжлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн 24 цагт Монгол улс даяар нийт 715 хүнд шинжилгээ хийхэд 710 хүнд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй.

Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс 14 хүнд тандалт хийхэд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 ачаа тээврийн жолоочид болон ажиглах байранд тусгаарлагдсан 625 хүний давтан шинжилгээ хийгдлээ.

Өчигдөр хийсэн 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүний 4 нь оюутан нэг нь Оросоос орж ирсэн ачаа тээврийн жолооч байлаа.  ОХУ-аас зургаан сарын 3-нд орж ирсэн жолоочийг сэжигтэй тохиолдол гэж үзэн Сэлэнгэд тусгаарласан бөгөөд коронавирус илэрсэн учраас өнөөдөр ХӨСҮТ рүү авчрах ажлыг зохион байгуулж байна.

Хойд хилээр орж ирж байгаа иргэдээс коронавирус илэрч байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс биднийг сонор сэрэмжтэй ажиллахыг шаардаж байгаа.

Олимп, дэлхийн медальтай тамирчид өнөөдөр ХӨСҮТ дээр зорин очиж 11 сая төгрөгийг хандивыг биечлэн ирж өглөө. Бид энэхүү урмаар илүү хичээн ажиллах болно” гэв. Сайн мэдээтэй. Өнөөдөр 5 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шат руу шилжлээ гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай