Номын баяр Мишээл экспод болж байна

Улаанбаатар номын баяр 2020 өчигдөр Мишээл экспо төвд эхэллээ. Энэ удаагийн номын баяр "Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай бөгөөд уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. 

Иргэд Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Түүнчлэн хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, "Монгол шуудан"-гаар гэртээ хүргүүлэх боломжтой юм.

“Улаанбаатар номын баяр-2020”-ыг зохион байгуулагч, “Язгуур контент” ХХК-ийн захирал Г.Ганчулуун, ”Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн номын баярыг цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Иргэд та бүхэн гэрээсээ гаралгүй цахимаар номоо захиалах эсвэл аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, бээлийгээ өмсөж хүрэлцэн ирж хүссэн номоо худалдан авах боломжтой. Бид ирсэн хүн бүрийн халууныг хэмжиж нэвтрүүлж байна гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)