Япон улсын Засгийн газраас 1 тэрбум 249 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Япон Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжийн ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад олголоо.

Японы Засгийн газраас Монголын Засгийн газарт  коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэг тэрбум 249 сая иений буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус улсаас “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)