Молдав Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ авлига авсан гэж Румын Улсын эрх баригчдыг буруутгаж байна

Румын Улсын эмнэлгүүдэд хэрэглэхээ больж акталсан тоног төхөөрөмжийг Молдав Улсад өгсөн, уг тоног төхөөрөмжийг албан ёсны гэрээ хийлгүйгээр шилжүүлсэн талаар тус улсын парламентын гишүүн Эмануэль Унгуряну мэдэгдсэн байна.

Румын Улсын төрийн өмчит “Юнифарм” компани нь COVID-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хамгаалалтын хэрэгсэл худалдан авах зориулалтаар төрийн сангаас авсан мөнгөөрөө чанар муутай амны хаалт, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж авсан талаар дээрх парламентын гишүүн нотолж байна.

Тус улсын эмнэлгүүд уг амны хаалт, тоног төхөөрөмжийг авахаас татгалзсан байна. Гэвч “Юнифарм” компани нь Эрүүл мэндийн яамаараа дамжуулан уг бараа бүтээгдэхүүнийг дахин худалдан авч Молдав Улсруу илгээсэн байна гэж  хэвлэлийн libertatea.ro агентлаг мэдээлсэн байна.

“Чанарын шаардлага хангаагүй амны хаалтууд худалдан авч бохир мөнгө угаах ажлыг төрийн өмчит Юнифарм С.А компани гүйцэтгэсэн байна. Румын Улсын төр нь Эрүүл мэндийн яамаар дамжуулан “мөнгө угаах” энэ ажлыг хийлгэсэн нь дипломат асуудал үүсгэсэн.

Румын улсын эмнэлгүүд авахаас татгалзсан чанарын шаардлагад нийцээгүй амны хаалт, эмнэлгийн чанаргүй тоног төхөөрөмжийг Молдав Улсад тусламж болгон өгч авахаас өөр аргагүй байдалд оруулсан байна” гэж тус улсын парламентын эрүүлийг хамгаалах комиссын дэд дарга Унгуряну мэдэгджээ.

Дээрх хууль зөрчсөн асуудлыг тус улсын Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн талаар Унгуряну нэмж хэлжээ. Тэрээр Юнифармын захирал Адриана Ионелегийн эсрэг мэдүүлэг өгч: “Би зарим мэдээллийг өгсөн байгаа, одоо үүнтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл, чанарын наад захын шаардлага хангаагүй эдгээр амны хаалтыг хүлээн авсан эмнэлгүүдийн нэрийг нэмж мэдээлэх болно” гэж хэвлэлийхэнд мэдэгдсэн байна.

Түүнчлэн Румын Улсын Эрүүл мэндийн яам болон “Юнифарм” компани нь холбогдох гэрээгээ тухайн цаг хугацаандаа байгуулаагүй гэсэн байна.

“Миний буруутгаж байгаа хоёрдахь асуудал нь Эрүүл мэндийн яамнаас “Юнифарм”-тай байгуулсан эдгээр тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой юм. Юнифарм компаниас Эрүүл мэндийн яамны худалдан авсан хамгаалалтын хэрэгслийг Молдав Улсад хүргэж байгаа тухай хэвлэл мэдээллээр мэдээлж байх үед Эрүүл мэндийн яам болон Юнифарм компанийн гэрээндээр гарыг үсэг зурагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, тэд баталгаажуулаагүй худалдах, худалдан авах гэрээгээр эмнэлгийн чанаргүй барааг гадаад оронд нийлүүлсэн байна” гэж Унгуряну мэдэгдсэн.

Молдав Улс COVID-19-ийн өвчлөлөөр дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Олон улсын сувилагчдын зөвлөлөөс мэдээлснээр дэлхийн хэмжээнд эмнэлгийн ажилтнуудын дунд энэ өвчлөл дунджаар 7 хувиас бага байхад Молдавт энэ үзүүлэлт 19 хувьтай байна.

Эх сурвалж: http://alfanews.md/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)