Д.Нямхүү: Долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.20/ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн лабораторт нийтдээ 62 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдөр долоон хүн эдгэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарч дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 204 байгаагаас эдгэрсэн 139, эмчлүүлж байгаа 65 хүн байна. Биеийн байдлыг нь үнэлбэл, 57 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна. Өнөөдөр гурван онгоц тосч авна. Эдгээр онгоцоор ирж буй иргэдийг хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангасан" гэлээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай