Д.Нарангэрэл: "COVID-19 цар тахлын халдварт дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 9 сая 330 мянга гаруй хүн өвчлөөд байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "COVID-19 цар тахлын халдварт дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 9 сая 330 мянга гаруй хүн өвчлөөд байна. Өнөөдрийн байдлаар 5 сая хүн эдгэрч гарсан бол 3.8 сая хүн эмчлэгдэж байгаа юм.

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 151 мянган хүн шинээр өвчилж, 5 мянга гаруй хүн нас барсан байна.

Өчигдөр АНУ-д 34 мянга, Бразилд 33 мянга, Энэтхэгт 15 мянгаар өвчлөл нэмэгдсэн. Эдгээр улс халдварын нийт тохиолдлын тоогоор эхний гуравт бичигдэж байна. Харин ОХУ-д өвчлөлөөрөө дөрөвдүгээр бичигдэж байгаа бөгөөд тус улсад өчигдөр 7,425 хүн шинээр өвчилж, 153 хүн нас барсан байна.

Манайхтай олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөсөө 43-160 хүнээр нэмэгдлээ.

Тувад 160 хүн шинээр өвчилж, халдварын нийт тохиолдлын тоо 3,575 боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд доголдол гарах хандлагатай байна.

Буриадад 43, Читад 71 хүн шинээр өвчилсөн.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2,136 ХҮН АЖИГЛАЛТАД БАЙНА

Манай Зоонозын өвчин судлалын төвөөс Дорноговь аймагт 176 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Зургаан хүн өчигдөр ажиглалтаас гарсан.

Улсын хэмжээнд 2,136 хүн ажиглалтад байна.

  • 0-5 настай 115,
  • Жирэмсэн 46 ,
  • Архаг хууч өвчтэй 227 хүнд 37 их эмч, 60 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цэргийн төв эмнэлэгт 89 хүн эмчилгээ авч байна. Зургаан хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байна" гэлээ.

Түүнчлэн өчигдөр 119 тусгай дугаарт 177 дуудлага ирж, коронавирусийн талаар мэдээлэл авжээ. Мөн Япон, Франц, Казахстан улсаас эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай