Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 216 байна

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.25/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.06.24-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 333 шинжилгээ /PCR/ хийхэд 1 хүнд "Ковид-19" халдвар илэрлээ.

 

ТУХАЙЛБАЛ:

2020.06.24-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 254 иргэнээс 64 настай нэг хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

- Ажиглах байранд тусгаарлагдсан 10 хүн /давтан,
- Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 253 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн /давтан/,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 29 хүн,
- Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвөөс цуглуулсан 2 сорьц,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 37 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- 2020.06.25-ны 07:00 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 114 иргэнээс эрүүл мэндийн үзлэг, асуумж, эрэмбэлэн ангилалаар гурван хүнийг "Сэжигтэй тохиолдол" хэмээн үзэж, ХӨСҮТ-д тусгаарлажээ.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.

- Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2458 хүн тусгаарлагдаж байна.
- Өчигдөр 338 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 22 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- ХӨСҮТ-д 81 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 216 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 169 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 47 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 41, хүндэвтэр оноштой зургаан хүн байна.

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай