“The Hu” хамтлагийн тоглолт энэ сарын 28-нд болно

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно.

Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцлагдаад байсан юм.

Ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК-тай МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ.

Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ.

Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-06-25

    toglovol toglood bolivol bolichooch dee,Yun surtei yum ta nariig uzeh geed huleegeed baigaa yum algaa.Australias nyalh huuhed ovchtei hunii suudlaar irsendee ichdeggui yum uu