Д.Нямхүү: Гурван оюутнаас коронавирус илэрч, нэг оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.26/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 171 хүнд шинжилгээ хийлээ. 168 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутан байгаа. Алтанбулагаар боомтоор орж ирсэн 26 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд короавирус илрээгүй. Сайн мэдээ нэг  хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ.  Энэ иргэн нь 19 настай  цэргийн сургууийн  оюутан байна.

Манай нийт батлагдсан тохиолдол 219  эдгэрсэн тохиолдол  170 боллоо. Харин эмчилгээнд 49  хүн байна. биеийн байдал хөнгөн 42, хүндэвтэр 7 иргэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)