Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогын дүн автомат төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт СЕХ-ноос хяналтын тооллого хийсэн бөгөөд дүн нь санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй гэдгийг тус хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр мэдээлэв.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН 62, АН 11, “Та бидний эвсэл” 1, “Зөв хүн-Электорат эвсэл” 1 суудал авсан. Мөн бие даан нэр дэвшсэн нэг хүн олонхын санал авсан юм. Уг дүнг зарим нам, эвсэл эсэргүүцсэн бөгөөд улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга болон нам, эвслүүд хяналтын тооллого хийх саналыг СЕХ-нд хүргүүлсний дагуу маргаан дагуулсан 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн гэдгийг Ч.Содномцэрэн дарга танилцууллаа.

 

 

Тэрбээр, “Нийслэлийн төвийн 6 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогыг цагдаа, тагнуулын байгууллагын хамгаалалт дор хийсэн бөгөөд төрийн 2447 албан хаагч, нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцлоо. Хяналтын тооллогоор санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй гэсэн дүнг тойргуудаас СЕХ-нд ирүүллээ” хэмээв.

 

Улмаар олонхын санал авсан доор нэр бүхий нэр дэвшигчдэд өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж, дүнг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.

 

 

 

Ч.Ариунболд

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)