Өнөөдөр УИХ-ын дэд даргыг сонгож, УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батална

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагаас үргэлжилнэ. Тус чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах байдлаар гаргажээ.

  • Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай;
  • УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай;
  • УИХ-ын дэд даргыг сонгох тухай.

УИХ дахь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэн гишүүнийг бүлгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон бол АН-ын бүлэг Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргаараа ажиллуулахаар болсон юм. Харин УИХ-ын дэд даргын тухайд МАН Т.Аюурсайхан, АН С.Одонтуяа гишүүнийг нэр дэвшүүлсэн байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ 2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН

НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

07 дугаар сарын 01-ний Лхагва гарагт 15.00 цагаас:

Хэлэлцэх асуудал:

  • Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай;
  • Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай;
  • Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)